banner

БАРИЛГЫН САЛБАРТ ДРОН НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Барилга, хот байгуулалт яам болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ–ын албаны хүмүүс 2024 оны 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд БНСУ–ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Нисэхийн аюулгүй байдлын институтийн урилгаар “БНСУ-ын дроны экспо-2024” үзэсгэлэнд оролцож байна. 2019 оноос хойш 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Korea Drone Expo” нь дроны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх, ашиглах технологийн дэвшлийг нэвтрүүлж, дроны ашиглалтыг нэмэгдүүлэх, үзэсгэлэнгээр дамжуулан төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна. Мөн салбар бүрт дроны хэрэглээг нэмэгдүүлж олон улсын зах зээлийг тэлэх зорилгоор өргөн хүрээнд зохион байгуулагддаг байна. Ерөнхий зохион байгуулагчаар БНСУ–ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Инчон хотын захиргаа, хамтран зохион байгуулагчаар Нисэхийн аюулгүй байдлын институт, Инчоны аялал жуулчлалын газар, Инчоны техно парк ажиллаж байна.
БАРИЛГЫН САЛБАРТ ДРОН НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын барилгын салбарын үйл ажиллагаанд дрон нэвтрүүлэх чиглэлээр Барилга, хот байгуулалт яам болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ–ын албаны хүмүүс Солонгосын холбогдох байгууллагуудтай энэ үеэр уулзалт хийлээ. Тухайлбал, “Sistech”компанитай хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын ИТА-ыг бэлтгэх сургалт зохион байгуулах, төслийн талбайд барилга байгууламжийн байр зүйн зураглал, төлөвлөлт хийх, барилгын талбайд дроны хяналтыг нэвтрүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. “Дрон биелэлээ оллоо” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэн нь дроны “Спорт” үйл ажиллагаа, гэрлийн шоу, мөн хамтын ажиллагаа, туршлага хуваалцах хурал, уулзалт гэсэн зохион байгуулалттайгаар өрнөж байна. Дашрамд дурьдахад 2023 оны байдлаар Солонгосын барилгын салбарт дроны зах зээл 6.99 тэрбум долларыг эзэлж байгаа бол 2033 онд 12.27 тэрбумд хүрэх хэтийн төлөвтэй байгаа юм байна.
БАРИЛГЫН САЛБАРТ ДРОН НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА