banner

Улсын нийслэл Улаанбаатар хотын өөрчлөлт

Улсын нийслэл Улаанбаатар хотын өөрчлөлт
377 жилийн түүхтэй Улсын нийслэл Улаанбаатар хот цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөнийг гэрэл зургаар харьцуулан хүргэж байна.

Нэгдүгээр бүрэн дунд сургууль нь анхлан 1923 онд тулгын чулуугаа тавьсан бөгөөд Монгол улсын анхны дунд сургууль юм. Тус дунд сургуулийн одоо ашиглаж буй барилга нь Улаанбаатар хотын анхны 4 давхар барилга бөгөөд түүхэн чухал үйл явдлууд энд өрнөж байсан учир нийслэлийн түүхэн дурсгалт газрын нэг юм.


Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн - Алсыг харагч

70 жилийн настай Х.Чойбалсангийн хөшөө -  Энэхүү хөшөөг 1946 онд Уран барималч С.Чоймбол Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсанд зориулан бүтээжээ. ХХ зууны эхний хагаст Монголын нийгмийн шинэчлэлийг Х.Чойбалсан удирдсан ба 1942 онд байгуулагдсан анхны их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг босгосон байна.
 

Меркури худалдааны төв


Энхтайвны гүүр


Энхтайвны гүүр - 1958 онд ашиглалтад орсон энэ гүүр нь Монгол түмний эв нэгдэлтэй тайван оршихын билэгдэл билээ.



Гандангийн дэнж

Гандантэгчэнлин хийд - Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд Тавдугаар Богд Жавзандамба Хутагтын зарлигаар Их хот мандалын сүм байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь Төвөдийн буддын шашны ганц төв болж байв. Харин Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан.



Ленин клуб анх нэг давхар байжээ.


Монгол Улсын Боловсролын Их сургууль

Монгол Улсын Боловсролын Их сургууль - 1951 онд Улсын Багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхэм, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС), 1990 онд Улсын Багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) болон өргөжжээ.
 
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн байр - 1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж байв. 1981 онд анхын өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны арванхоёрдугаар сард телевизийн шинэ төв ашиглалтанд орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагдаж байжээ.

Улсын Их дэлгүүр - Анх 1921 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ. 1933 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд тус барилгыг анх Оросын худалдаачин Гудвинцал 1905 онд дэлгүүрийн зориулалтаар бариулсан байна. Харин 1961 онд одоогийн энэ байранд шилжин ирж “Улсын их дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ.

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн баригдаж байна. Анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулжээ.

Паркийг барьж байгуулахад 70 гаруй мянган хүн өдрийн ажил хийж, 10 шахам сая төгрөгийн барилга, байгууламж барьж босгосны 50 шахам хувийг дан залуучууд, олон нийтийн хүчээр барьсан байдаг юм байна. Паркийг 1966 онд нээгээд өргөтгөж бүтээн байгуулах ажил 1969 он хүртэл үргэлжлэн хийгджээ.

Жанжин Д.Сүхбаатарын хөшөө - 1946 оны долоодугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо Сүхбаатарын хөшөөг байгуулах тухай МАХН, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол 2-р сард гарчээ. Үүний үндсэн дээр С. Чоймбол, Н. Жамбаа нарын найман барималч, урчууд 4 метр өндөр Сүхбаатарын морьтой хөшөөг урлан бүтээжээ. Хөшөөг тойрсон арслангийн загварыг Н. Жамбаа гаргаж, хиймэл боржин чулуугаар хийжээ. Ийнхүү үндэсний хувьсгалын 25 ойг тохиолдуулан Сүхбаатар жанжны морьт хөшөөг босгосноор хотын төв хэсэг өнөөгийн дүр төрхөө олжээ. 



Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн


Монголын Үндэсний цирк

Төрийн ордон - Барилгын суурийн ажил 1947 оны дөрөвдүгээр сард эхэлж, 1951 онд дуусч ашиглалтад оржээ.  Барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэсэн байна. Мөн засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ.  Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ –ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ –ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ. Уран барилмалчин Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ.

 


Хотын төв хэсэг

Тэртээ 1951 онд Улсын Төв номын сангийн үүдэнд И.В.Сталины хөшөөг залсан байдаг. 1990 оны хоёрдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө буюу 39 жилийн дараа буулгажээ. Харин Бямбын Ринченгийн хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.


Төв шуудан

Монгол Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд байгуулагдсан юм. Орчин үеийн мэргжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд С.Буяннэмэхийн "Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн билээ.


Улсын Их дэлгүүр - Анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдан “Төв дэлгүүр” нэртэйгээр байгуулагджээ.  1933 онд одоогийн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн байранд орсон бөгөөд тус барилгыг анх Оросын худалдаачин Гудвинцал 1905 онд дэлгүүрийн зориулалтаар бариулсан байна. Харин 1961 онд одоогийн энэ байранд шилжин ирж “Улсын их дэлгүүр” хэмээн нэрлэгдэх болжээ.
 
"Улаанбаатар" зочид буудлын урд байрлах В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжаар 2012 оны аравдугаар сарын 14-нд буулгаж байжээ. Харин 2013 онд Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг суурин дээр нь байрлуулсан билээ.

Монголын Үндэсний музей - Монголд орчин үеийн музей 1924 онд байгуулагдаж, музейн сан хөмрөгөө бүрдүүлж эхэлсэн билээ. Богд хааны ордонд анхны үзэсгэлэнгээ нээж байсан музей өргөжин тэлсээр 1956 онд “Улсын төв музей” болон монголын түүх, угсаатны зүй, урлагийн түүх, байгалийн түүх болон палеонтологийн холбогдолтой бүхий л үзмэрүүд хадгалагдаж байв.

1991 онд улсын томоохон музейнүүд цуглуулгаараа төрөлжсөн музей болон шинэчлэгдсэн бөгөөд Улсын төв музей, Хувьсгалын музейн археологи, түүх, угсаатны цуглуулгыг тус тус нэгтгэн Монголын Үндэсний Түүхийн Музейг байгуулжээ. 2008 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Үндэсний Түүхийн музей нь “Монголын Үндэсний музей” болон нэрээ өөрчилжээ.

Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бий. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгал болгож барьсан уг цогцолборыг 1969 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд 1971 он буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор нээлтээ хийжээ.


Хуучны зургуудаас...


УИД-ын шилэн хорго


МУИС-ийн хоёрдугаар байрнаас МУБИС хүрэх зам