“64 НАСТАЙ” УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАВ
Улсын драмын эрдмийн театрын барилга 1960 онд “Залуучуудын ордон”-ы зориулалтаар баригдаж байжээ. Өдгөө 64 жилийн нүүрийг үзэж байгаа тус барилгад Улсын драмын эрдмийн театр 1963 онд нүүж орсноос эхлээд “Драмын театрын барилга” гэх болсон. Соёлын яамны захиалгаар “Дархан трейд” компани их засварын ажлыг гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж дөрөвдүгээр сарын 9-нд ашиглалтад оруулаад байна. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай юм байна.